2017 оны 03 дугаар сарын 26-наас 27-ныг хүртэлх онцлох мэдээ

0
186

Хот тохижилтын газар: Сүхбаатарын талбайн мөсөн гулгуурын мөсийг зөөж, нийт 10 рейсээр 70 тн мөс тээвэрлэв.

Хот тохижилтын газар: 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 20:00 цагт Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн 7 дугаар талбайд Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын Хилчин хотхоны халаалтын зуухнаас гарсан цогтой үнс тээвэрлэж  асгасны улмаас уугилтай байсныг Хот тохижилтын газраас 1 бульдозер, 1 экскаватор, 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж 20:45 цагт галыг унтрааж хэвийн болгов. Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт үнсийг бүрэн унтрааж тээвэрлүүлж байх үүргийг өгч ажиллав.

Ус сувгийн удирдах газар: Төвийн Ус дулаан дамжуулах төвийн хяналтын систем Skada програмд 21:10 цагт 15 дугаар хороолол, 40, 50-мянгат, 120-мянгат, 10 дугаар хороолол, 1 дүгээр хороолол, Москва хороолол орчмоор Ус сувгийн удирдах газрын даралт 0,6-1,4Ата болж буурсан. Үйлдвэрийн эх үүсвэрийн станцын усан сангийн түвшин мэдрэгч ажиллагаагүй болсны улмаас доголдож, 22:30 цагт усан сангийн түвшин мэдрэгчийг засварлаж хэвийн болов. /Технологийн зөрчил доголдол/

Цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээ: 2017 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө буюу 21:00 цагаас 06:00 цаг хүртэл ЦЭХ 3189 МВт цаг байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн хэмжээнд гал түймрийн  10, аврах ажиллагааны 1 дуудлагатай ажилласан.

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх