2017 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-ныг хүртэлх онцлох мэдээ

0
41

 Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК: Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын төлөвлөгөөт ажлууд ойрын өдрүүдийн үргэлжилсэн борооны улмаас хойшлож хугацаандаа залгагдаагүй байна. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Ус дулаан дамжуулах 31-н төвүүдэд “00” зогсолт хийсэн. 2017 оны 08 дугаар сарын 24-ний 20:00 цагт 3Б магистралийг хааж, өгөхийн Ф500 мм-ийн хаалт, ус буулгагч солих ажил хийгдэж байна. 40 мянгат орчмын хэрэглэгчид нийт 7 ус дулаан дамжуулах төв хамрагдаж байна. Засварын ажил 08 дугаар сарын 25-нд дуусна. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар: Төв түгээх төв ус дулаан дамжуулах төв 70 дээр ялтсан бойлер солих ажил хийж байна. 08 дугаар сарын 24-25 ны хооронд хийгдэнэ. Циркийн зүүн талын 6-н байрны хэрэглэгчид хамрагдаж байна. Улаанбаатар Зам засвар арчлалтын газар: Сонгинохайрхан дүүргийн Залуус хорооллын урд уулзварт замын нөхөөсийн ажил, Баянгол дүүрэг Варьетегийн урд замд замын цөмөрсөн хэсгийг шороогоор дүүргэх ажил, Баянзүрх дүүрэг Нарантуул захын уулзварт замын нөхөөсийн ажил тус тус хийсэн. Ус сувгийн удирдах газар: 2017 оны 08 дугаар сарын 25-ны шөнийн 03:00 цагт Шангрила-2-ын арын замд ус алдаж байна гэсэн мэдээллийн дагуу УСУГ-ын диспетчерт мэдэгдэн шалгуулахад Ф300мм-ийн шугамд гэмтэл гарсан Шангрила-2-оос Туушин зочид буудал хүртэлх хэрэглэгчдийн хэрэглээг хаасан гэж мэдэгдсэн. 07:20 цагт УСУГ-аас шугамд үзлэг хийхэд Шангрила 2-ын салааны Ф200 шугамд гэмтэл гарсан хэрэглэгчийг тусгаарлан төв шугамыг нээсэн.  Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1, аврах ажиллагааны 1 дуудлагатай ажилласан.

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх