2017 оны 08 дугаар сарын 25-наас 26-ныг хүртэлх онцлох мэдээ

0
25

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар: Төв түгээх төв ус дулаан дамжуулах төв 70 дээр ялтсан бойлер солих ажил 08 дугаар сарын 25-ны 17:30 цагт дуусч Циркийн зүүн талын 6-н байрны хэрэглэгчдийг хэрэгцээний халуун усаар хангав.

Ус сувгийн удирдах газар: Шангрила-2-ын салааны Ф200-ийн шугамд гэмтэл гарсныг УСУГ-аас 12 албан хаагч, 9 техник ажиллаж, ширмэн шугам хагарсныг ган шугамын оруулга хийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны 20:45 цагт хэвийн ажиллагаанд залгав.  Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 4 дуудлагатай ажилласан.

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх