2017 оны 08 дугаар сарын 26-наас 27-ныг хүртэлх онцлох мэдээ

0
24

 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Морингийн даваа” гэдэг газар иргэн З.Цэнджавын 14 үхрийн 1 үхэрт Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 17-1775 шинжилгээний хариугаар малын гоц халдварт шүлхий өвчин болох нь батлагдсан. Тус голомтын бүсэд 15 өрхийн 1388 толгой мал нутаглаж байна.  Голомтын бүсэд хязгаарлалтын дэглэм тогтоож  дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Мал эмнэлгийн газраас нийт 18 албан хаагч,  9 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Биокомбинат руу явах зорчих хэсгийг хязгаарласан Өлзийт хорооллоор тойрч хөдөлгөөнд оролцож байна.

Хан-Уул дүүрэг: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №06/1305 тоот бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай ажлын хүрээнд  нийт 105381 м2   талбайг хамруулан цэвэрлэж, 709 ААНБ, 2906 хүний бүрэлдэхүүнтэй их цэвэрлэгээг хийж,  20 рейсээр  26.7 тонн хогийг ачиж, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 3 дуудлагатай ажилласан.

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх