2017 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-ныг хүртэлх онцлох мэдээ

0
53

Эрчим хүчний яамны захиалгаар цахилгааны кабель татах ажил хийгдэж, газар гэсгээхийн тулд нүүрс түлж, утаа ихээр гаргаж, хараа хяналтгүй орхиж байгаа нь иргэдийг ихээр бухимдуулж байна. Үүнд: СХД 10, 15 дугаар хороо, ЧД 13 дугаар хорооны ажлууд орж байна.

Гэрэлтүүлэг: ХУД 13-р хороо Шувуун фабрикийн автозамын гэрэлтүүлгийн /ХУ-1303/ шит өндөр талын гал хамгаалагч шатсан. “Новельнетворк” ХХК 12 дугаар сарын 31-нд засварлах байсан боловч сэлбэг нь олдоогүйн улмаас засварын ажил хийгдээгүй. 01-р сарын 02ны өдөр “Новельнетворк” ХХК-наас өндөр талын гал хамгаалагч сольж, удирдлагын самбарын аппаратыг “Информатик” ХХК-нд засварт өгсөн.

ОСНААУГ: Баруун түгээх төв БГД 2-р хороо УДДТөв-117-н харьяа 51-р сургуулийн гадна худагт хүйтэн усны шугамд гэмтэл гарч, УДДТ117-н халуун хүйтэн усыг 12:30 цагт хааж, хүйтэн усны Ф100мм-н шугамд нөхөөс тавьж гагнан, резиндэж, 20:15 цагт дуусгасан боловч дахин гэмтэл гарч, 01-р сарын 04-ний 03:40 цагт хааж, засварын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж Ф100мм-н гадна шугамд УСУГ-аас тусгай хомут авч тавин 14:10 цагт засварын ажлыг дуусгасан. Нийт 13-н байр, 4-н ААНэгж хамрагдсан. /Технологийн зөрчлийн Аваарь/

Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 6, аврах ажиллагааны 1 дуудлагатай ажилласан

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх