2017 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нийг хүртэлх онцлох мэдээ

0
46

 УБДС ХК: ХУД-ийн 15-р хороо 1А магистралийн Элегант салааны хэрэглэгчийн Ф250 мм-ийн шугамд үлээлт гарч, 14:00 цагаас хязгаарлан, гэмтлийг 21:50 цагт устгаж дууссан. Салааны хэрэглэгч Батбаян дулаан, Хаусинг холдинг, Смарт план, Санконфорт ХХКын орон сууцны байрууд болон амины орон сууц нийт 100-аад орон сууцны байр, 7 аж ахуйн нэгж хамрагдсан. УБДС ХК-иас хяналт тавьж ажилласан. /Хэрэглэгчийн таслалт/

ОСНААУГ: ХУД-ийн 10-р хороо Төв түгээх төвийн харьяа УДДТ-92-ийн 61-р байрны халаалтын Ф125-ийн өгөх шугамд гэмтэл гарч, УДДТөв-92 дээр халаалтыг 11:10-13:30 цагийн хооронд хааж, халаалтын Ф125-ийн өгөх шугам 1 у/м сольсон. Нийт 6 байр хамрагдсан. /Технологийн зөрчлийн 1-р зэргийн саатал/

ГУББГ: ЧД-ийн 11, 12-р хороо Дэнжийн-1000 3-р сувагт 180 у/м суваг сэргээж, усыг урсган, гүүрний доогуур шуудуу татаж, 15 рейсээр 150 тн мөс тээвэрлэв.

Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 4, аврах ажиллагааны 1 дуудлагатай ажилласан.

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх