2017 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-ныг хүртэлх онцлох мэдээ

0
44

ОСНААУГазар: БГД-ийн 8-р хороо 7-и магистралийн салаанд гэмтэл гарсныг иргэний мэдээллээр 02:44 цагт авч Орон сууцны удирдах газарт мэдэгдсэн. ОСНААУГазрын БТТ-ээс 04:00 цагаас засварын ажил эхэлсэн. Өглөө 08:30 цагийн байдлаар халаалтын өгөхийн Ф125-ийн шугамд гэмтэл гарсан байсныг олж, 15 хүний бүрэлдэхүүнтэй, 2 техниктэй бригад ажиллаж байна. Хувийн орон сууцны контор болох Тэлмүүн ордны 3-н байр, ОСНААУГазраас 1 байр хамрагдсан.

Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар: Хотын Ерөнхий менежерийн үүрэг даалгаврын дагуу ХУД Наадамчдын автозамын хайс хашлаганд үзлэг шалгалт хийсэн. 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 6ш, 12у/м хайсыг 2 хэсэг газарт нөхөн суурилуулах ажил хийгдлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 3 дуудлагатай ажилласан.

Цаг агаарын мэдээ: Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, хүйтэн жавартай байхыг анхааруулж байна.

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх