2017 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-ныг хүртэлх онцлох мэдээ

0
33

 УСУГ: ХУД-ийн Үйлдвэрийн Насос станцын  1-р өргөгчийн 10-15 дугаар гүний худгийн цуглуулах ф-400мм-ийн шугам бөөрөн дээрээ цоорсон байсныг  мод шааж малгайлж гагнаж 21:08 цагт дууссан. Засварын бригад 12 техник, 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж үерийн ус зайлуулах шугамын гольдролыг өөрчилж урсгаж,  хүнд нөхцөлд  шугамын засварын ажлыг гүйцэтгэсэн. Цэвэр усаар хязгаарлагдсан хэрэглэгч байхгүй. 19-р хороолол, Үйлдвэр комбинат орчим цэвэр усны даралт 0,5-1,0Ата болж унасан. /Технологийн зөрчил Доголдол/

ГУББГ:  ЧД-ийн  10,11,12-р хороо  Дэнжийн 1000-ын 1-р сувагт 1,5м өргөнтэй,1м гүнтэй 120м суваг,  3-р сувагт 1,5м өргөнтэй,1м гүнтэй 140м суваг татаж 23 рейс 230 тн мөс зөөсөн. СХД 19-р хороо Орчлон хорооллын даланд гараар 10м суваг сэргээж ажилласан.

Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 8 дуудлагатай ажилласан.

Цаг агаарын мэдээ: Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, хүйтэн  жавартай байхыг анхааруулж байна.

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх