2017 оны 01 дүгээр сарын 25-наас 26-ныг хүртэлх онцлох мэдээ

0
51

УСУГ: “Эрэл” ХХК-ний цэвэр усны Ф100мм-н шугамын хаалт хагарч ус алдсаныг УСУГ-аас төлбөрт үйлчилгээтэйгээр засварлахаар, засварын бригад 05:30 цагаас эхлэн ажиллаж, төв Ф200мм-н шугамын хаалтыг хаах гэсэн боловч худаг усаар дүүрсэн тул 4 насосоор усыг соруулж 08:00 цагт хаалтыг хаав.

ГУББГ: ЧД 10, 11, 12-р хороо Дэнжийн 1000-ын 1-р сувагт 60м суваг сэлгэж, 3-р сувагт 60м, 1м*1.5м гүн өргөн суваг шинээр ухаж 11 рейсээр, 110тн мөсийг тээвэрлэж хөрсний усыг урсгав. БЗД 16-р хороо Цайз зах орчмын хөрсний ус зайлуулах шугам хөлдөхөөс хамгаалж хаасан худгийн усны түвшин дээшилсэн тул 15 рейсээр, 150тн ус тээвэрлэж зүүн уулын суваг руу хийсэн.

Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 5-н дуудлагатай ажилласан.

Цаг агаарын мэдээ: Өглөөний 05:00 цагийн байдлаар Нисэх, Яармаг, Буянт-Ухаа орчим 37-39 С, бусад хэсгээр 32-35С хонолоо.

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх