2017 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нийг хүртэлх онцлох мэдээ

0
22

 Ус сувгийн удирдах газар: Улаанбаатар хотын хэрэглээ 20.00 цагаас эрс нэмэгдэж хотын төвийн хэсэг 40, 50 мянгат, орчим даралт 3.0аас 2.2Ата, урд болон баруун хэсэг 120 мянгат, 19-р хороолол,  10-р хороолол, 1-р хороолол орчим даралт 4.2оос 3.8Ата хүртэл буурч системийн барих 2.0Ата даралтыг бууруулсан. Шугам сүлжээ, өргөлтийн станцуудад тохиргоо хийж станцуудын барих статик даралтыг нэмэгдүүлж 22:45 цагт хэвийн болсон. ЧД-ийн 1-р хороо “Ард” кинотеатр, “Замбал чүүжин” ХХК -ны  дундын эзэмшлийн цэвэр усны ф100мм-ийн шугамд гэмтэл гарч, ф100ммийн шугамд таслах хаалт байхгүйн улмаас “Цэцэг” төвийн уулзварын төвийн ф400мм-ийн шугамын ф150мм-ийн салбар шугамыг 04:40 цагт хааж гэмтэлтэй шугамд шинээр ф100мм-ийн таслах хаалт тавьж 07:26 цагт усаа тавьсан. УСУГ-аас  2 техник, 8  хүний бүрэлдхүүнтэйгээр  ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 11, аврах ажиллагааны 1 дуудлагатай ажилласан.

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх