2017 оны 02 дугаар сарын 07-ноос 08-ныг хүртэлх онцлох мэдээ

0
5

Нийслэл хот орчмоор шөнийн 03:30 цагийн үеэс бага зэргийн цас орж шуурч эхэлсэн. Хот тохижилтын газраас 06:40 цагаас эхлэн цэвэрлэгээний машин гарч, 07:30 цагийн байдлаар нийт шүүрдэгч машин 15, бодисны 1 машин ажиллаж байна. Хот тохижилтын газрын бодисын нөөцийн үлдэгдэл 36,1 тн байна. Дүүргүүдээс СХД 3 машин, ЧД 2 машин, БГД 3 машин гарсан мэдээлэл өгөв.

Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 12 дуудлагатай ажилласан.

Цаг агаарын мэдээ: 02 дугаар сарын 08-09-нд цас орж, цасан шуурга шуурч, 09-нөөс хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Нисэх, Яармаг, Буянт-Ухаа орчим -23-250С, бусад хэсгээр -16-170С хүйтэн хонолоо.

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх