2017 оны 02 дугаар сарын 08-наас 09-нийг хүртэлх онцлох мэдээ

0
151

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тушаалын дагуу Баруун туруун, Эмээлт, Баянзүрх товчоодуудын хотоос гадагшаа чиглэлийн замын хөдөлгөөнийг 21:30 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл хаасан. Замын нөхцөл байдлын талаар ОБЕГ болон НОБГазартай холбогдож ажилласан.       Улаанбаатар хотын хэмжээнд 02 дугаар сарын 08-нд 25 машин техник, 616 хүний бүрэлдэхүүнтэй зам талбайн цэвэрлэгээ хийгдэж 22 тонн бодис, 26 тонн давс, 8 тонн холимог давс бодис цацаж ажилласан. 02 дугаар сарын 09-ний өглөөний байдлаар Хот тохижилтын газар 03:00 цагт, Баянгол Шинэ өргөө 06:28 цагт, ЧД ТҮК 06:40 цагт, Улаанбаатар шинэчлэл ХХК 07:00 цагаас тус тус гарч ажиллаж байна. Охь мандал ХХК хонож ажилласан.

УСУГазар: ЧД-ийн 4-р хороо Алтжин бөмбөгөр, Юмт бөмбөгөр худалдааны төвийн гадна дундын бохирын шугам бөглөрснийг хэрэглэгчийн хүсэлтээр УСУГазраас бригад ажиллаж 21:30 цагт,  ХУД-ийн Буянт ухаа-II-ийн коллектор бөглөрснийг 01:30 цагаас 05:30 цагийн хооронд засварын бригад ажиллаж тус тус хэвийн ажиллагаанд оруулсан.

Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 8, аврах ажиллагааны 4 дуудлагатай ажилласан.

Цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх