2017 оны 02 дугаар сарын 10-наас 11-нийг хүртэлх онцлох мэдээ

0
84

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” тушаалын дагуу нийслэлийн 9-н дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээг 2018 оны 02 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулж байна. ЧД, ХУД, БЗД, Налайх дүүргүүд мэдээ өгч,  2773 байгууллагын 8255 албан хаагч, 75778561 /м2/ талбайн 589 /тн/ хог хаягдлыг цэвэрлэж ажилласан.

НЭМГ: СБД 18-р хороо Хүслийн цэцэрлэгийн 7 хүүхэд 02-р сарын 08-ны өдөр угаартсан мэдээллийн дагуу дүүргийн ЭМТ-өөс яаралтай арга хэмжээ авч, 1 хүүхдийг эмчлүүлж, 6 хүүхдийг хяналтандаа авч, 02-р сарын 09-ны өдөр давтан үзлэг хийж, эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн. СХД 1-р хороо 111-р цэцэрлэгийн 3 хүүхэд 2018.02.08-ны өдөр хордлого авч, дүүргийн ЭМТ-д ирсний дагуу НЭМГ, НМХГазраас уг голомтод тандалт хийж, хяналтандаа авч, 15 хүүхдийг өрхийн эмчийн хяналтанд байлгаж, 3 хүүхдийг ХӨСҮТ-д шилжүүлсэн.

Бусад: Багануур дүүргийн “Маргад-Өгөөж” сувиллын ажилчид болох тодорхой хаяггүй эрэгтэй эмэгтэй 2 иргэн этилийн спиртэнд хордож, эмэгтэй нь нас барсан ба эрэгтэйн биеийн байдал хүнд эмчлүүлж байна. Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс ажлын хэсэг гарч ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 5, аврах ажиллагааны 2 дуудлагатай ажилласан.

Цаг агаарын мэдээ: Нисэх, Яармаг, Буянт-Ухаа орчим -250С, бусад хэсгээр -21-230С хүйтэн хонолоо. 02 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл орчим өдөртөө ялимгүй цастай.

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх