2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-ныг хүртэлх онцлох мэдээ

0
201

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/01 тоот тушаалын дагуу нийслэлийн 9-н дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээг 2018 оны 02 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулсан. Их цэвэрлэгээнд оролцсон дүүргүүдээс 8 дүүрэг цэвэрлэгээ хийсэн тухай тайлан мэдээгээ ирүүлж, нийт 8 дүүргийн хэмжээнд 7940  аж ахуйн нэгж байгууллага, 27516 албан хаагч болон иргэдийг хамруулан, нийт 1,446,770 м2 талбайн 2109.3 тн хог хаягдал, цасыг цэвэрлэн тээвэрлэсэн мэдээг нэгтгэгдсэн. Багануур дүүргээс мэдээ ирээгүй.

Ус судгийн удирдах газар: ХУД 11-р хороо Кинг таур, Маршал таун, ЧД 2-р хороо 2-р 40.000, БГД 1, 10-р хороолол, БЗД 6, 7, 25-р хороонд цэвэр усны даралт унаж, хэрэглэгчдийн хэрэглээ шаардлагат хэмжээнд хүрэхгүй доголдсон учир иргэд маш их бухимдалтай байв. Шөнийн 00:00 цаг хүртэл ачаалал ихтэй даралт унасан хэвээр байсан. Сар шинийн баярын өдрүүдэд энэ асуудал дахин давтагдах магадлалтай тул УСУГ онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 12 дуудлагатай ажилласан.

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх