2017 оны 02 дугаар сарын 28-наас 03 сарын 01-нийг хүртэлх онцлох мэдээ

0
39

УСУГ: СБД 1-р хороо Сөүлийн гудамж 1-р сургуулийн урд талын зам уруу 06:10 цагийн үед ус алдсан мэдээллийн дагуу шуурхай бригад ажиллаж, хуучин хаягдал Ф100 мм-н шугамаас ус алдсаныг илрүүлэн шугамыг тасалж, заглушка тавьж, 11:00 цагт дууссан. Зам талбай уруу орсон усыг соруулах, мөстсөн хэсгийг цэвэрлэх ажил явагдаж, нийт 6 машин техник 60 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 15:00 цагт цэвэрлэгээ бүрэн хийгдэж дууссан.

Төвөөс шуурхай ажиллагааны машин 1-р эгнээгээр зорчуулахад Замын цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдэгдэж, зохицуулалтыг хийж өгсөн

. Нийслэлийн Онцгой байдлын газар: Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 6 дуудлагатай ажилласан.

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх