Ард иргэдээс талархал илэрхийлэв

0
363

         2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 17:57 цагт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 12А байрны хажууд үйл ажиллагаа нь явагдахгүй байгаа барилгын компаний суурин краны сум нь хөдлөж байна гэсэн гомдол ирүүлсэнийг “УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”-н ээлжийн диспетчер инженерүүд шуурхай хүлээн авч “Мэдээлэл шуурхай удирдлагын төвд” мэдэгдэхэд манай талаас арга хэмжээ авч дийлэхгүй гэсэн хариу өгсөн, Иймээс 18:05 цагт “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай ажиллагааны ажилтан Н.Алтайд шуурхай мэдэгдэж газар дээр нь яаралтай байцаагч томилуулж ажиллуулахыг үүрэгдсэн. Улсын байцаагч ирэхээс өмнө ойр орчмын  машин тэрэгнүүдийг холдуулах арга хэмжээ авч, оршин суугч нарт жижүүрээр дамжуулан анхаарал болгоомжтой, ойр орчмоор нь явахгүй байх мэдээлэл хүргүүлсэн.

           НМХГазрын барилга техникийн хяналтын улсын байцаагч Г.Эрдэнэхүү 18:40 цагт газар дээр нь очиж танилцахад краны тросс тасарсан, сум нь эргэж хазайлт өгсөн, 12А байрлуу унах эрсдэл өндөр гэсэн дүгнэлт гаргасны үндсэн дээр хувийн компаний шуурхай бригад дуудаж краныг аюулгүй болгосон. Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эд хөрөнгийг болзошгүй аюулаас хамгаалж шуурхай ажилласан ” УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”-н Ахлах диспетчер инженер Д.Бауыржан, диспетчер инженер О.Бямбабаяр нарт талархал илэрхийлж байна.

сэтгэгдэл байхгүй

хариу үлдээх