Товч танилцуулга

ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧМУУД

  • Мэдлэг, бодит хандлага

     Орчин үеийн техник, мэдээллийн технологийг ашиглан үнэн зөв, бодит мэдээлэлд тулгуурлан нийслэлийн нийтийн үйлчилгээний тасралтгүй чанарыг хангаж, цаг үеэ олсон, диспетчерийн зохицуулалт, мониторингийн мэргэшсэн үйлчилгээ, дэмжлэгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулна.

  • Түншлэл, хамтын ажиллагаа

Нэгдсэн зохион байгуулалтай, хөрвөх чадвартай мэргэшсэн, чадварлаг хамт олонд түшиглэсэн багийг бүрдүүлж ажиллана.

  • Ухамсар, хариуцлага

Нийгмийн өмнө хүлээсэн төрийн албаны манлайлал, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандан, намч бус, аливаа үзэл суртлаас ангид байж, Төвийн эрхэм зорилго зорилтод хүрэхэд хүчин зүтгэж байгаагаараа бахархан ажиллана.

  • Ёс зүй, шударга, нээлттэй байдал

Төрийн албаны ёс зүй, соёл, шударга, ил тод нээлттэй байдлыг эрхэмлэн Улаанбаатар хотын иргэдэд хүрч байгаа нийтийн үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад чин сэтгэлээсээ хандаж ажиллана.

  • Хөгжлийн цэвэр орчин

Албан хаагчдын өсөн дэвжих боломжийг тэгш нээсэн, шинэ санаа, шинэлэг арга барил, мэдлэг чадвараа тасралтгүй сайжруулах, түүнийг үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглах хандлага, санал, санаачлагыг хөхүүлэн дэмжсэн ажлын байрны таатай орчинг бүрдүүлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:

  • Хотын нийтийн үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдийн диспетчер, жижүүр, шуурхай үйлчилгээний баг, бригадын ажлын уялдаа холбоог сайжруулах, зөрчил, доголдлыг арилгах ажлыг зохион байгуулах, дайчлах, шаардлагатай тохиолдолд аваарийн нөхцөл байдал зарлах
  • Шөнийн цагаар нийтийн эзэмшлийн гудамж талбай, түүний орчимд хийгдэхээр зөвшөөрөгдсөн барилга угсралтын ажил болон засварын ажлын гүйцэтгэлийг шууд хянах, зохицуулах
  • Инженерийн хангамжийн байгууллагуудын түгээж байгаа ус, дулаан, цахилгаан хангамжийн параметрүүд, үйлчилгээний чанарт хяналт тавих, бүртгэх
  • Хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээ, хог тээврийн болон нийтийн тээврийн үйл ажиллагааг хянах, бүртгэх, тухайлбал: цас орсон үед замын хөдөлгөөний ачаалал эхлэхээс өмнө цэвэрлэгээг шуурхай зохион байгуулах
  • Хотын удирдлагыг хугацааны хоцрогдолгүй үнэн бодит мэдээллээр шууд хангах
  • Байгаль-экологийн /цаг агаар, экосистем, хөрс, ус, агаарын чанарын үзүүлэлт гэх мэт/ мэдээ, мэдээллийн хяналт, мониторинг явцдаа хамрагдах бөгөөд диспетчерийн хяналтын үйл ажиллагааны хүрээнд гал түймэр, гэмт хэрэг, аваарь осол болон бусад байгууллагад хамааралтай асуудал ажиглагдсан тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй байна.

Төв нь өндөр хурдны шилэн кабель болон радио модем бүхий нэгдсэн сүлжээ, мөн тусгай дугаарын дотоод болон IP холбоогоор доорх байгууллагуудтай “Шуурхай ажиллагаа, зохицуулалтын дүрэм”-ийн хүрээнд харилцаж, шуурхай ажиллагааны зохицуулалтыг тогтмол гүйцэтгэж ажиллана.

  • Замын хөдөлгөөний удирдлагын төв
  • Мэдээлэл, шуурхай удирдлагын төв /хуучнаар 101, 102, 103/
  • Нийслэлийн Тээврийн газар
  • Шалган нэвтрүүлэх товчоод
  • Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК
  • Улаанбаатар Дулааны сүлжээ ХК
  • Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /ОНӨААТҮГ/
  • Ус сувгийн удирдах газар /ОНӨААТҮГ/
  • Хэсэгчилсэн инженерийн байгууламжийн удирдах газар /ОНӨААТҮГ/
  • Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл /ОНӨААТҮГ/
  • Гэрэлтүүлэг ашиглалтын байгууллагууд
  • Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар
  • Бусад нийтийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд /дүүргүүдийн ТҮК, хувийн ОСА-ын компаниуд гэх мэт/

УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ /ОНӨААТҮГ/ БАЙГУУЛАГДСАН НЬ

2013.11.25-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 145 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыгбайгуулав .

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар захирамжаар Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалты төвийн бүтэц, орон тоо нь 22 хүний бүрэлдэхүүнтэй батлагдсан.