Мэндчилгээ

suuliin-300x300
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв /ОНӨААТҮГ/-ийн цахим хуудсанд зочилж буй Эрхэм танд энэ өдрийн амар амгаланг дэвшүүлье.

     Манай төв нь Улаанбаатар нийтийн үйлчилгээ, дэд бүтцийн байгууллагуудын диспетчер, жижүүр, шуурхай үйлчилгээний баг, бригадын ажлын уялдаа холбоог хангах, зөрчил, доголдлыг арилгах ажлыг зохион байгуулах, нөөцийг дайчлах, шаардлагтай тохиолдолд аваарийн нөхцөл байдал зарлах, шөнийн үйлчилгээг зохицуулах, хяналт тавих, 24 цагийн турш хотын нийтийн үйлчилгээний ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, удирдах чиг үүрэгтэй бөгөөд нийслэлийн удирдлагууд, төр захиргааны байгуулагууд болон иргэдэд нийтийн үйлчилгээтэй холбоотой бодит мэдээллийг шуурхай хүргэх, төвийн хийж гүйцэтгэсэн ажил, тайлан мэдээг нээлттэй, ил тод байлгах зорилгоор энэхүү цахим хуудсыг нээн ажиллуулж байна.

     Нийслэлийн иргэн та манай цахим хуудсаар зочилж, дэд бүтэц, нийтийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг шуурхай авахын зэрэгцээ таны үнэтэй санал, шүүмжлэлийг цаг алдалгүй хүлээн авч, сонсох боломж нээгдэж эргээд бидний үйл ажиллагаанд тусгалаа олох бодит дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

     Нийслэлийн иргэн та манай цахим хуудасны байнгын зочин, мэргэн зөвлөгч байна гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын

төвийн дарга Ч.Ган-Очир