Нээлттэй aжлын байр

 

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв/ОНӨААТҮГ/-ийн нээлттэй ажлын байр

Ажлын байрны нэр: ДИСПЕТЧЕРИНЖЕНЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Хотын нийтийн үйлчилгээний бүх байгууллагын диспетчер, жижүүр, шуурхай үйлчилгээ, инженерийн хангамжийн байгууллагуудын ажпыг удирдан зохицуулах, гарсан, гарч болзошгүй зөрчил, доголдлыг шуурхай арилгуулах, иргэдийн гомдолд хяналт тавих, бүртгэх, шаардлагатай тохиолдолд нөөцийг дайчлах, шилжүүлэх, шийдвэр гаргахад оршино.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн /Ус хангамж, Дулаан, Цахилгаан, Сантехникийн инженер/
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, ажлын туршлагатай /шуурхай ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно/
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, санаачилгатай, идэвхтэй, өөртөө итгэлтэй, харилцааны соёлтой, ээлжээр ажиллах боломжтой
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • 1 хувь цээж зураг (Сүүлийн 1 сарын хугацаанд авахуулсан байх)
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний vнэмлэхний хуулбар
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;
  • Гурван үеийн түүх /гараар бичсэн байх/

Материал хүлээн авах:

Хаяг: Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, бага тойруу-15, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр буюу Улаанбаатар банкны 12 давхарт 1204 тоот

Утас: 70117805, 75771005

Жич: Дээрхи материалуудыг бүрэн бүрдүүлсэн ажил горилогчтой холбоо барина.