ГЕОДЕЗИ УСНЫ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР НЬ ХАЛИА ДОШИН ҮҮССЭН ГАЗРУУДАД ЗАСВАР АШИГЛАЛТЫН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

2019-02-25
Чингэлтэй дүүрэг 10,11,12 дугаар хороо Дэнжийн 1000 1 болон 3 дугаар сувагт хуучин суваг сэргээж усыг урсгаж халиа дошин багасгах, гар ажиллагаагаар авто замын доорх гаргалгаа хоолойн мөсийг цэвэрлэж сувгийг нээх ажил тогтмол хийгдэж байна.

Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Алтай хотхоны баруун урд Дунд голын гүүрний дошинг арилгахаар галт пуужин үлээлгэн, молодокоор урт нь 3м, өргөн нь 2м суваг татаж усыг урсгах ажил хийгдсэн.

Геодези усны барилга, байгууламжийн газраас халиа дошин үүссэн газрууд болон үерийн далан сувагт тогтмол үзлэг шалгалт хийж хуваарийн дагуу засвар ашиглалтын ажлыг хийж байна.