Байшингаа дулаалж, өрхийн санхүүдээ хэмнэлт хийж чадсан САЙН ТУРШЛАГУУД

2019-08-06


Амьдарч буй байшингаа дулаалах нь иргэн таны тав тухтай, санхүүгийн хувьд хэмнэлттэй амьдрах хамгийн шилдэг арга юм. Дулааны алдагдал ихтэй байшин нь таныг эдийн засгийн үргүй зардалд хүргэж, их хэмжээний хохирол дагуулдаг



/Хэрэв та байшингаа дулаалаагүй бол дээрх байдлаар дулаан алдалт явагддаг гэсэн үг/

Хэрэв та байшингаа засварлахаар шийдсэн бол дулаалгатайгаа хамт хийх нь ашигтай гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж буй юм. Ингэснээр түлшний хэрэглээ багасч, санхүүгийн хэмнэлт хийх боломжтой.
    Жишээ нь таван тонн түлш хэрэглэж байсан өрх байшингаа дулаалсанаар хагас тонн түлш хэрэглэнэ гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, өрхийн санхүүгийн зардлаа хэмнэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн бодит оролцоо бол амины орон сууцаа дулаалж, өөрсдийн тав тухыг хангах явдал гэдгийг дараах өрхүүдийн туршлагаас харж болно.

Иргэн Д.Даринчулуу: Байшингаа дулаалсанаар мөнгө, санхүүгийн хувьд хэмнэлт хийж чадсан 

Дулаалга хийсэн иргэдийн яриа

👏ЧД, 12-р хорооны иргэн Б.Туул: Мөнгөөр бид нүүрс авч түлээд, оронд нь утаа гаргаж өөрсдийгөө хордуулж байна. Би 3 портер нүүрс түлдэг байсан бол өнгөрсөн өвөл #дулаалга хийсний дараа 1 портер нүүрс түлсэн. Энэ нь гаргаж буй утааг өмнөхөөсөө 3 дахин багасгаж чадсан гэсэн үг. Гэр байшингаа дулаалж цэвэр агаартай хотын төлөө хүн бүр нэг алхам хийцгээе! #цэвэрагаартайхот #tseveragaartaihot #цэвэр_агаартай_хот

Posted by Цэвэр Агаартай ХОТ on Wednesday, July 31, 2019


Иргэн Б.Туул: Өмнө нь гурван портер нүүрс түлдэг байсан бол өнгөрсөн өвөл дулаалга хийсний дараа ердөө ганц портер нүүрс түлсэн

Дулаалга хийсэн иргэдийн яриа

👏ЧД-н 12-р хорооны иргэн Д.Даринчулуу: Байшингийнхаа дулааныг цахилгаан халаагуураар шийдсэн. Дулаалаагүй үед усаар халдаг 4 паар ашигладаг байсан бол дулаалсны дараа шөнөдөө 3-г, өдөрт 2 паар ашиглаж хэмнэлт хийж байна. Гэр байшингаа дулаалж цэвэр агаартай хотын төлөө хүн бүр нэг алхам хийцгээе! #цэвэрагаартайхот #tseveragaartaihot #цэвэр_агаартай_хот

Posted by Цэвэр Агаартай ХОТ on Wednesday, July 31, 2019


Иргэн Х.Нацагдорж: Дулаалга хийснээр зуны цагт сэрүүн, өвлийн цагт маш дулаан болсон. Түлш маш бага түлж эхэлсэн ба өглөө нэг, үдээш хойш нэг галлаж байна

Дулаалга хийсэн иргэдийн дуу хоолой

👏ЧД, 16-р хорооны иргэн Х.Нацагдорж: Дулаалга хийснээр зуны цагт сэрүүн, өвлийн цагт маш дулаан болсон. Түлш маш бага түлж эхэлсэн ба өглөө нэг, үдээш хойш нэг галлаж байна. Харин шөнөдөө бид тогны хөнгөлөлт ашиглан цахилгаан халаагуур ашигладаг. Гэр байшингаа дулаалж цэвэр агаартай хотын төлөө хүн бүр нэг алхам хийцгээе! #цэвэрагаартайхот #tseveragaartaihot #цэвэр_агаартай_хот

Posted by Цэвэр Агаартай ХОТ on Wednesday, July 31, 2019


Т.Хэрлэн