ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-02-27
Нийслэлийн засаг даргын А/88 тоот захирамжийн дагуу гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө , хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулж, сургах, дадлагажуулах зорилгоор «Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль"-ийг 2019 оны 04 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлууд явагдаж байна.

Энэхүү гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд  2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн ажилтан, албан хаагч нар сургалтад хамрагдлаа.


Уг сургалтад Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж  «Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль» сэдвээр, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д. Оюунбат «Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, тогтолцоо» сэдвээр, Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ «Мэргэжлийн ангийн дүрэм» сэдвээр, Нийслэлийн Онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Э.Энх-Амгалан «Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал» сэдвээр тус тус мэдээлэл хийв.