Томуу, томуу төст өвчнөөс сэргийлж, гэрийн эргэлт үзлэгийг нэмэгдүүллээ

2019-09-23
ТомÑÑ, ÑомÑÑ ÑÓ©ÑÑ Ó©Ð²ÑÐ½Ó©Ó©Ñ ÑÑÑгийлж, гÑÑийн ÑÑгÑÐ»Ñ Ò¯Ð·Ð»Ñгийг нÑмÑгдүүллÑÑ

Жил бүрийн аравдугаар сараас эхлэн тавдугаар сарыг хүртэлх хугацаанд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэгтэй холбогдуулан нийслэлийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвөөс 0-5 насны хүүхдийн амбулаторийн үзлэгийг багасгаж, гэрийн эргэлт үзлэгийг нэмэгдүүлж ажиллахаар болжээ.

Гэрийн эргэлт үзлэгийг нэмэгдүүлснээр 2018-2019 онд томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын цочмог халдвар буурсан үзүүлэлт гарсан байна. Тиймээс энэ сарын 20-ноос эхлэн 0-5 насны хүүхдүүдийг хамруулах гэрийн эргэлт үзлэгийг графикийн дагуу нэмэгдүүлсэн байдлаар зохион байгуулж ажиллах юм байна.

                                                     Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР