МХЕГ: Шугам бөглөрснөөс халилт үүссэн

2019-09-29
МХЕГ: Шугам бөглөрснөөс халилт үүссэн

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа мал нядалгааны газруудын бохироос болж үүдэлтэйгээр цусан гол урсаж байгаа гэх иргэний мэдээлэл цахим орчин шуугиан тарьсан. Энэхүү мэдээллийн мөрөөр МХЕГ-ын улсын байцаагчид газар дээр нь ажиллаж байгаа юм байна.  Шалгалтын явцад хоёр компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийн шугам гэмтсэнээс  халилт үүссэн гэх мэдээллийг албаны хүмүүс өглөө. Мөн хөрсний болон орчны бохирдлыг арилгуулах үүргийг МХЕГ-аас өгчээ. Мал нядлах үйл ажиллагаа эрхэлдэг 90 гаруй компанийн үйл ажиллагааг өнгөрсөн долдугаар сар МХЕГ болон мал эмнэлгийн газрууд шалгалт хийж, зөрчил гаргасан компаниудтай хариуцлага тооцож ажилласан байна.

Б.Бат