Бохирын цооног бөглөрснөөс улаан бохир урсчээ

2019-09-30
Бохирын цооног бөглөрснөөс улаан бохир урсчээ

Налайх дүүргийн нэгдүгээр хороонд энэ сарын 28-нд улаан өнгөтэй бохир ус хальж урссантай холбогдуулан Мэргэжлийн хяналтынхан тухайн газарт ажиллажээ. Налайх дүүрэгт мал нядлах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дөрвөн компани байдаг ба бүгд төвлөрсөн бохир ус зайлуулах системд холбогдоогүй, гэрээгээр буюу зөөврийн аргаар бохир усаа цооногт зайлуулдаг аж.

Бохирын цооногийн бөглөрлийн шалтгаан нь бохирын худгууд битүүмжлэлгүй байгаа нь иргэд элдэв хог хаягдлаа хаях нөхцөлийг бүрдүүлсэн, мөн зарим компаниуд бохирын цооногт бөглөрөл үүсгэх хэмжээний хольцтой бохир усаа хийсэн  байж болзошгүй байгаа аж. Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагаас үүссэн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Шалгалтын явцад “Алтай чандмань”, “Шижир зул”,  “Гомбохайрхан” компаниуд бохир ус хадгалах цооног бөглөрсөн байсан учир үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ.

Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас бохир ус хальж урссан хэсэгт ариутгал халдваргүйтгэлийг хийлгүүлж байгаа аж.