Улаанбаатар-Налайхын замыг арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ

2019-10-01


Ерөнхий сайдын санаачлагаар зүүн аймгуудын чиглэл болох Улаанбаатар - Налайхын 60 жилийн настай нэг урсгалтай, хоёр эгнээ замыг хоёр урсгалтай дөрвөн эгнээ, дугуй,явган хүний замтай болгож, аюулгүй байдлыг хангасан зам болгож байна.

Энэ зун тооцоолсноос их хур бороотой байж, 29 хоног алдсан ч 24 цагаар ажиллах хуваарьт шилжиж, ажлыг нугалж байна.

Цаг хугацаанд яарч биш чанартай, урт настай даацын жишиг зам болгох ёстой гэдгийг Ерөнхий сайд өнөөдөр /2019.09.28/ тус замын ажилтай танилцах үеэрээ хэлж, замын бүтээн байгуулалт хийж буй хүмүүст талархал илэрхийллээ.