Нийслэлийн төвийн 6 дүүргийн гэрэлтүүлэг хариуцсан компаниуд засвар үйлчилгээг тогтмол хийн ажиллаж байна

2019-03-05
Нийслэл хотын төвийн 6 дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцан ажилладаг 13 компани байдаг бөгөөд гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, ашиглалтын ажлыг тогтмол хийж байна. 

Баянзүрх дүүрэг: “Холбоо трейд” ХХК “Бажамандал” ХХК
Сүхбаатар дүүрэг: “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК “Би Эм Жи Эл” ХХК “ДМТМ трейд” ХХК 
Чингэлтэй дүүрэг: “Энержи комплекс” ХХК “Соёндрийм” ХХК
Баянгол дүүрэг: “Төгс гэрэлтүүлэг” ХХК “Хайрхан наран трейд” ХХК    
Хан-Уул дүүрэг: “Новель нэвторк” ХХК    
Сонгинохайрхан дүүрэг: “Цацрах хангай” ХХК “Их хотын гэрэл” ХХК “Филипс гэрэлтүүлэг” ХХК хариуцан ажиллаж байна.  
  
Иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж нийтийн эзэмшлийн зам талбай, гэрэлтүүлгийн шон эвдэн сүйтгэгдэж байна. Өөрөөр хэлбэл гэрэлтүүлгийн шонг тээврийн хэрэгслээр мөргөх, шүргэх тохиолдлууд маш их байна. Тухай бүрт  хариуцсан компаниуд шуурхай арга хэмжээ авч шонг аюулгүй болгох, засварлах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.