Сайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн түгээлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллав

2019-10-01

"Таван толгой түлш" ХХК-ийн сайжруулсан түлшийг айл өрхүүдэд нийлүүлж буй түгээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2019 оны 09 дүгээр сарын 25, 30-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Зохион байгуулагч болон хэсгийн ахлагч нартай уулзалт зохион байгуулж, гэрээ байгуулан ажиллаж буй "Зэв" зах, иргэн Одончимэгийн худалдаа хийж буй газруудад газар дээр нь очиж хяналт шалгалт явуулж, гарч буй хүндрэл бэрхшээл, тусгамдаж буй асуудлыг ярилцан, цаашид хэрхэн ажиллах талаар чиг үүрэг өгч ажиллав.