Шуурхай мэдээ

2019-03-05

НМХГ: Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2019.01.25-ны өдрийн А-8 тоот “Цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажил хийх тухай” тушаалаар  Баянзүрх дүүргийн 11-р хороо, Богд уулын Чулуутын аманд “Номин хангайн төгөл” ХХК нь  03-р сарын 04-ний 11.30 цагийн үед 2 ажилтан  мод хөрөөдөн унагах явцад  модонд цохиулан иргэн Д.Уртнасан тархиндаа гэмтэл авч нас барсан. Иргэн Д.Уламнэмэх нь ташаан тус газраа гэмтэж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж байна.