СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Угаартсан иргэдийн хэрэглэж байсан зуухнуудын зураг

2019-10-08


Сүүлийн өдрүүдэд Нийслэл тохиолдоод байгаа иргэд угаартсан асуудалтай холбогдуулан сэрэмжлүүлэг болгож, угаарын хийн хордлогод өртсөн иргэдийн хэрэглэж байсан зуухнуудын зургийг тайлбартайгаар үзүүлж байна.
Аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 70 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 42 хүн хордож, таван хүн нас барсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө угаарын хийнд хордсон гэх арав гаруй дуудлага ирж, 26 иргэн хордсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

ШАХМАЛ ТҮЛШ ТҮЛЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС:
1. Яндангаа хөөлөх /Яндангийн агаар таталтыг шалгах/
2. Яндангийн хаалтыг хаахгүй байх.
3. Зуухыг дүүртэл түлш хийхгүй байх.
4. Пийшин, зуухны онгорхой цоорхой цууралтыг шалгаж бөглөх.

(Жич: ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-уудын анхан шатны үзлэгийн зургийг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанаас нийтэд хүргэлээ)