Угаарын хий мэдрэгчид багадаа зургаан тэрбумыг зарцуулна

2019-10-31
Угаарын хий мэдрэгчид багадаа зургаан тэрбумыг зарцуулна

Засгийн газар Улаанбаатарын агаарын чанарын хоёр болон гуравдугаар бүс буюу гэр хорооллын өрхүүдийг угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөр хангах шийдвэр гаргасан. Уг төхөөрөмжийн санхүүжилтийг Орчны бохирдол бууруулах үндэсний хорооноос олгох юм. Харин энэ ажил одоогоор бэлтгэл шатанд яваа гэнэ. Учир нь, угаарын хий хэмжих төхөөрөмж зах зээлд маш олон төрөл байгаа тул чухам аль нь гэр хорооллын 200 мянга гаруй өрхөд тохирох эсэхийг судлах шаардлагатай байгаа юм байна. Төхөөрөмж зах зээлд 10-200 ам.долларын үнэтэй байгаа ажээ. Эндээс тооцвол гэр хорооллыг угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөр хангах ажилд хамгийн багадаа зургаан тэрбум төгрөг зарцуулах төлөвтэй байгаа аж.

Судалгаа, бэлтгэл ажлыг арваннэгдүгээр сарын 1-нд дуусгаж, мөн сард багтаан гэр хорооллын өрхүүдийг угаарын хий мэдрэгчээр хангах юм байна.