УБХШУЗТөвийн хамт олны дунд “Эрүүл ажлын байр” сэдэвт уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

2019-11-14

Манай улсын хүн амын дунд халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлсийн тархалт 2005, 2009, 2013 онд хийсэн үндэсний судалгаагаар тасралтгүй нэмэгдэж байгаа нь амьдралын буруу хэвшлээс шалтгаалж байгаа нь харагддаг. Иймд байнгын суугаа ажилтай буюу эрсдэлтэй бүлгийн хүмүүст эрүүл зан, үйлийн сургалт хийх, байгууллагад эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх талаар хувь хүн хамт олны мэдлэг чадварыг дээшлүүлэх нь зүйтэй юм. 

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн албан хаагчид  2019 оны 9 дүгэр сарын 26-наас 11-р сарын 01-ний хооронд “Эрүүл ажлын байр” уралдаанг амжиллтай зохион байгууллаа. Энэхүү уралдааны зорилго нь эрүүл мэндэд ээлтэй ажлын байр бий болгох, ажилчдын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд оршино.

“Эрүүл ажлын байр” урадлаанд Төвийн албан хаагчид 4 баг болон оролцсон бөгөөд “Эрүүл ажлын байр” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулах, ажлын байрны дасгал хөдөлгөөн хийх, хорт зуршлын эсрэг ухуулга сурталчилгаа хийх зэрэг үйл ажиллагааг баг тус бүр өөр өөрийн гэсэн онцлогтой зохион байгуулж дууслаа.

Багуудын зохион байгуулсан үйл ажиллагааг дүгнэн нийт дүнгээр 4-р баг буюу “Инээмсэглэл” баг тэргүүн байр, 3-р баг буюу “HAPPY” баг 2-р байранд шалгарсан бөгөөд эрүүл, зөв хооллолт, дадал зуршил зэргийг харгалзан 1 албан хаагчийг “Байгууллагын эрүүл алба хаагч”-аар тодруулж урамшууллаа.