Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж ажиллаж байна

2019-11-29
Нийслэл хот орчмоор 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 29-ний шилжих шөнийн 03:00 цагийн орчмоос эхлэн цас орж, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний компаниудад халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг өгч, мэдээлэл солилцож ажиллав. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас шүүрний 17, бодисны 11 машин 05:00 цагаас эхлэн гарч ажилласан ба Сүхбаатар дэвшил, Сонгинохайрхан тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ, Чингэлтэй дүүргийн тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ, Сүхбаатар дэвшил, Хан-Уул агро, Баянгол шинэ-Өргөө, Охь мандал ХХК, Улаанбаатар шинэчлэл ХХК, Грейт роуд ХХК-иас тус тус зам талбайн цэвэрлэгээнд гарсан мэдээллээ өгөв. Нийслэлийн хэмжээнд нийт 59 техник, 557 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 91тн бодис, 23.4тн давс замын халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж зарцуулаад байна.