Эрчим хүчний тасралтыг залгаж ажиллаа

2019-03-06
ХУД 4-р хороо Хүннү вилла, Ханбогд, Туул, Вива сити хороолол, Шинэ Монгол сургуулиудын цахилгаан эрчим хүч 20:24 цагт тасарсан. Шалтгаан нь Шинэ Монгол сургуулийн 10кВ-н хувиарлах байгууламж руу дээврийн ус орсонтой холбоотой гэж үзсэн. Эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй “Биндэгноров” ХХК, “Эрчим хүч сүлжээ” ХХК-наас хэрэглэгчдийн хэсэгчилж залган 22:50 цагт бүрэн залгасан.