2019 оны Шинэ жилийн баярыг тохиолдуулан УБХШУЗТөвийн Ерөнхий диспетчер тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдлаа

2019-12-30

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон тус албаны удирдлагууд шинэ жилийн баярыг тохиолдуулан 2019 онд хот нийтийн аж ахуйн салбар, тохижилт бүтээн байгуулалтын чиглэлээр бусдыгаа манлайлж идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажилласан ажилтан албан хаагчдыг Барилга хот байгуулалтын яамны салбарын Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан, Зам тээвэр, хөгжлийн яамны Тэргүүн замчин тэмдэг, Эрүүл мэндийн яамны Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны тэргүүний ажилтан, Аялал жуулчлалын тэргүүний ажилтан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шагнал, Нийслэлийн 380 жилийн ойн медалиар нийт 72 байгууллагын удирдлага, албан хаагчдыг шагнаж урамшуулсан бөгөөд Төвийн Ерөнхий диспетчер Г.Ганзориг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдлаа. Төвийн нийт хамт олны зүгээс танд халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.