Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн хамт олон 2020 оноо ажил бүтээлийн өндөр амжилттайгаар угтаж байна

2019-12-30

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв нь 2019 оны амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэж шинэ жилийн арга хэмжээг зохион байгууллаа.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл хэрэгт мэдлэг, чадвараа дайчлан идэвх, зүтгэлтэй ажиллаж,  2019 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ бусдыгаа манлайлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай сайн биелүүлсэн албан хаагчдыг шагнаж урамшуулав. 

  • Байгууллагын “Хөдөлмөрийн аварга” ажилтнаар Бүртгэлийн мэргэжилтэн М.Бадамжав
  • Нийслэлийн Засаг даргын жуух бичгээр Ахлах диспетчер инженер С.Алтандэлгэр
  • Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өргөмжлөлөөр Ахлах диспетчер инженер А.Чойжилсүрэн
  • Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар  Ахлах диспетчер инженер А.Билгүүнтөгс, Диспетчер инженер Д.Энхтуул,   Нярав Н.Лхам нар
  • Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн Даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэбаяр, Техник хангамжийн инженер Б.Сүхбат, Диспетчер инженер Б.Гэрэлцацрал нар тус тус шагнагдлаа. 

Нийт шагнагдсан албан хаагчиддаа цаашдынх нь амьдрал, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.