Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж ажиллалаа

2019-03-06
Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гэнэтийн шар усны үер үүсч болзошгүй, энэ өвөл хөрсний ус ихээр гарсан газрууд болох БЗД-ийн 5, 9, 10, 21, 22, 27-р хороодод УБ хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн одоогийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагуудын төлөөллийн хамт газар дээр нь ажиллалаа. /УБЗАА ИБХ, БЗД ОБХ, ТНААХ, ГУББГ, НАЗХГ, НХТЕТГ/