Алслагдсан дүүргүүдтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

2020-06-16

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн үүрэг чиглэл болгосны дагуу Төвийн Ерөнхий диспетчер Г.Ганзоригоор ахлуулсан Дотоод хяналт, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Батсүх, Сүлжээний инженер Ч.Нямзориг, жолооч Б.Ганбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй баг хамт олон Нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Налайх, Багахангай, Багануур дүүргүүдийн Удирдлагуудтай уулзалт зохион байгуулж хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Мөн харилцаа холбоог сайжруулах үүднээс дотуур холбооны суурин утас суурилуулжээ.