Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны Өнөр хорооллын 33-р байрны баруун талын авто замын зорчих хэсгийг түр хаана

2020-06-18

Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны Өнөр хорооллын 33-р байрны баруун талын авто замын зорчих хэсэгт дулааны шугамын ажил хийгдэх болсонтой холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 14-нөөс 07 дугаар сарын 14-ний өдрийн хооронд тухайн авто замын зорчих хэсгийг хэсэгчлэн хаана.
 Дээрх авто замын засварын ажлын үеэр нийтийн тээврийн үйлчилгээний автобусууд нэг урсгалаар сөрөг хөдөлгөөн хийх байдлаар оролцох тул иргэд та бүхэн авто замын ачааллыг тооцон, зорчих хугацаагаа төлөвлөн хөдөлгөөнд оролцоно уу.
 Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.