Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, гэнэтийн болзошгүй эрсдэлийг даван туулах ажлын хүрээнд шуурхай хуралдлаа

2020-06-23


Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн урьдчилсан мэдээгээр 2020 оны зуны улиралд өмнөх жилүүдтэй харьцуулахад ихээхэн хэмжээний усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа юм.

Энэхүү асуудалтай холбогдуулан өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нь Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв, Геодези, усны барилга байгууламж ОНӨААТҮГ болон нийслэлийн харьяа газрын удирдлагуудтай хуралдлаа. 

Хурлаар болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, гэнэтийн болзошгүй эрсдэлийг даван туулах ажлын хүрээнд шаардлагатай хүн хүч, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлж, байнгын бэлэн байдлыг хангах, байгууллагуудын ажлын уялдаа холбог хангаж ажиллахыг үүрэг болгов.