Технологийн зөрчил Аваар

2019-03-16


2019 оны 03 дугаар сарын 15-нд Тунгалаг буян дуут ХХК-ний Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хойд талын 18 дугаар байрны гараашид хэрэгцээний хүйтэн усны шугам задарч их хэмжээний ус алдсанаас болж Төвөөс зохицуулалт хийн ажиллалаа. Ус сувгийн удирдах газраас хэрэглээний хүйтэн усыг 2019 оны 03 дугаар сарын 16-ны 06:10 цагт хааж, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний бригад гарч, хүчдэлийг 06:00 цагт салгасан. Гараашийн усыг соруулахаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас 1 машин, Ус сувгийн удирдах газраас 2 машин гарч ажиллахаар болж засварын ажлыг  06:10 -12:00 цагийн хооронд хийж хэвийн болгов. ОСНААУГ-аас подвальд тогтсон усыг, бохирын машинаар соруулж,  УБЦТС ТӨХК-иас хүчдэлийг 19:00 цагт залгаж ажиллав. /Технологийн зөрчил Аваар/