ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЖ ГЭРЛЭН ДОХИОГ ЭМЧ, ЦАГДААГИЙН ДҮРСЭЭР АСДАГ БОЛГОЛОО

2021-01-25
                                           ЭМЧ, ЦАГДАА, ЦЭРЭГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ХААГЧ НАРТАА БАЯРЛАЛАА


Дэлхий нийтийг цочроосон Коронавирус хэмээх "дайсан"-тай өөрсдийн эрүүл мэнд, ар гэрийн амьдралаа хойш тавин уршигт цар тахалтай нүүр тулан тэмцэж буй энэ цагийн эрэлхэг баатрууд Эмч, сувилагч эмнэлгийн ажилтнууд, Цагдаагийн алба хаагчид, бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын алба хаагчид, тэргүүн эгнээнд ажиллаж буй төрийн хаагч нартаа ЧИН сэтгэлийн ТАЛАРХАЛ дэвшүүлье.

ЗХУТөвийн хамт олноос салбар бүрт ажиллаж байгаа мянга мянган хаагчдаа хүндэтгэн Нийслэл Улаанбаатар хотын төвийн 10 байршлын явган хүний гарцын гэрэл дохиог эмч, цагдаагийн дүрсээр асаан ТАЛАРХЛАА илэрхийлж #ТА_НАРТАА_БАЯРЛАЛАА уриалгыг түгээж байна.
Иргэн таны хувьд гэрээсээ гаралгүй, хорио цээрийн дэглэмийг ягштал баримталж мөрдөх нь тэдэнд илэрхийлж буй ТАЛАРХАЛ юм шүү. Бид аюулт өвчнөөс өөрсдийгөө, гэр бүлээ, хайртай бүхнээ хамгаалж чадна.

                                                                         ТА НАРТАА БАЯРЛАЛАА

Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв