UB ENGINEERING төслийн хүрээнд гүйцэтгэгч Ай Си Ти группын төлөөлөлтэй уулзалтыг хийлээ

2021-01-26
Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн ашиглалтын байгууллагуудыг нэгдсэн системд оруулах "UB ENGINEERING" төслийн ажлын хүрээнд хот нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, их болон урсгал засвар, гэнэтийн аваар саатал, аж ахуйн өдөр тутмын мэдээллийг шуурхай солилцох ажиллагааг нэгтгэх зорилгоор Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс тус төслийн гүйцэтгэгч Ай Си Ти группын төлөөлөлтэй уулзалтыг хийлээ.