Коронавирусний вакцин халдварын тархалтыг хязгаарлана

2021-02-05

Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусний эсрэг вакцин хийлгэснээр өвчний тархалтыг хязгаарлахаас гадна халдвар авсан тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвдөнө гэдгийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Түүнчлэн, халдварын улмаас биеийн байдал хүндрэх болон эндэгдлээс сэргийлэх үр дүнтэй учир дэлхий нийтэд коронавирусий вакцин өргөн хэрэглэх хандлагатай байгаа аж.
Хэдийгээр вакцин хийлгэсэн ч хүн хоорондын зай барих, амны хаалт зүүнг давхар хамгаалснаар үр дүнд хүрнэ. Коронавирустай зэрэгцэн оршин шинэ амьдралын хэв маягийг хэвшүүлж чадахгүй бол халдвар тархана гэж үзэж байгааг тэрбээр хэллээ.
Нийслэлд арав гаруй голомт өндөр идэвхтэй байгаа энэ үед олон нийтийн газар явахдаа хүн хоорондын зай барьж, аль болох хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь өвчлөлөөс сэргийлэх, хүндрэл, нас баралтыг багасгана. Хүн амын 60-аас дээш хувьд вакцин хийлгэснээр сүргийн дархлаа үүснэ гэж үзэж байгаа аж.Дэлхий дахинд одоогоор 67 оронд 109 сая вакцин хийлгэжээ. Энэ нь дэлхий нийтэд өдөрт дунджаар 4,5 сая хүн вакцин хийлгэж байна гэсэн үг.


Эх сурвалж: Монцэма мэдээллийн агентлаг