Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар өнөөдөр УХТЭ-т вакцины анхны тунг хийлгэнэ

2021-02-23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:30 цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэнэ. 
БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган хүн тун Астразенека вакциныг өчигдөр хүлээн авсан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтад нэгдүгээрт орох бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёрдугаарт хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалах юм. 


Эх сурвалж:shuurhai.mn