Хөдөө орон нутагт танхимын хичээл эхлүүлэх бэлтгэл хангаж байна

2021-02-23
Хөдөө орон нутагт буюу коронавируст халдвар илрээгүй эрүүл бүсэд гуравдугаар сарын нэгнээс танхимын хичээл эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлллийн ы дарга Ц.Ганзориг хэллээ.
БШУЯ-наас орон нутагт ерөнхий боловсролын бүх шатны боловсролын байгууллага буюу сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн танхимын хичээлийн хуваарийг гаргаад байгаа аж.
Харин нийслэл Улаанбаатар хотод бүх шатны боловсролын байгууллагыг танхимаар хичээллүүлэх нь одоогоор эрсдэлтэй байгаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг маргаашаас бууруулахад хөл хөдөлгөөн нэмэгдэх бөгөөд мэргэжлийн байгууллагын хийсэн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хэзээ, хэрхэн, яаж эхлүүлэхийг БШУЯ, УОК тодорхой мэдээлэх аж. 


Эх сурвалж: Монцэма мэдээллийн агентлаг