Улиас модны хэлбэржүүлэлтийн ажил эхэллээ

2019-03-27

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 оныг мод сөөгний хэлбэржүүлэлтийн жил болгон зарласантай холбогдуулан мод хэлбэржүүлэлтийн ажлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэгдсэн журмаар эхлүүллээ. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн алба хариуцсан гудамж талбайн буюу Энхтайваны өргөн чөлөө Төв шуудангийн уулзвараас Оффицерын тойрог хүртэлх улиас модны хэлбэржүүлэлтийг 33 хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэж байна. Үргэлжлүүлэн 10 гаруй гудамжны хэлбэржүүлэлтийг хийнэ.

Модыг хэлбэржүүлснээр ургалтыг сайжруулах, өвчин хортноос урьдчилан сэргийлэх, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлдэг.