Өдөрт 15-20 мянган хүнийг дархлаажуулна

2021-03-09

Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, коронавируст халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын явц болон бусад асуудлыг хэлэлцэв.
Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг аль болох хэвийн үргэлжлүүлэхийг зорьж байна. Иймээс нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй, шаардлагатай бол тухайн газарт хэсэгчилсэн байдлаар зохицуулна гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга хэлэв.
Цаашид хүн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг уриаллаа.
–       Тухай бүр нь зөвлөн туслаж байгаа ч халдвар хамгааллын дэглэм, тусгай шаардлага хангаагүй зарим аж, ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, хариуцлага тооцох 
–       Дархлаажуулалтыг эрчимжүүлэх
–       Олон нийтийг хамарсан урлагийн тоглолт, үзвэр, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт зохицуулалт хийх
–       Орон нутаг явж байгаа иргэдийг тухайн аймгийн Онцгой комисс халдварын нөхцөл байдал, эрсдэлийн тооцоо,  судалгаанд үндэслэж хүлээж авах эсэх шийдвэрээ гаргах зэргийг үүрэг, чиглэл болгов.
Маргаашнаас буюу иргэдийг дархлаажуулалтад хамруулна. Үүнд:
2021.03.09
– Улаанбаатар цахилгаан түгээх
– Тохижилт үйлчилгээний компани
– Цэвэрлэх байгууламж
– Хил хамгаалах
– Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллага
2021.03.10-наас  
– Худалдаа, үйлчилгээний салбар
2021.03.11-наас
– Боловсролын байгууллагын багш, ажилтан, алба хаагчдыг гэх мэтээр төлөвлөгөөний дагуу дархлаажуулна.
Дүүрэг бүрт 10-15, хотын хэмжээнд 85 цэг ажиллах юм. Вакциныг төлөвлөсний дагуу татаж аван долоодугаар сард дархлаажуулж дуусахыг зорьж байна.
Ирэх сар хүртэл болох байсан урлагийн 17 тоглолтын 90 гаруй хувь нь цуцлагдсан, 10 орчим хувь нь танхимын 50 хувийн дүүргэлттэй үйлчилж байна гэсэн судалгаа гарчээ. 


Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар – www.nema.gov.mn