“Хотын соёл” аяны хүрээнд

2021-06-23

“Хотын соёл” бүх нийтийн аяныг хэрэгжүүлэхэд иргэн таны оролцоо зайлшгүй шаардлаатай бөгөөд таны “Хотын соёл”-д оруулж байгаа хувь нэмэр хотоо, улсаа хөгжүүлэх оюунлаг, бүтээлж, хариуцлагатай зүтгэл байх болно. Тус зүтгэл нь нийслэлийн иргэд бидний 2 дахь гэр болсон гудамж талбайд нус цэр, хогоо хаяхгүй байх, ил зайдгай бие засахгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ ягштал биелүүлэхээс эхэлнэ. 

Соёл бол нийгмийн бүхий л харилцаа, саллбар бүрт хамааралтай асуудал тул хувийн болон ахуйн соёл, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Хотын соёл” аяныг өрнүүлж эхэллээ. Энэ дашрамд дуулгахад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 4000 гаруй ажилтан хааагчид өнөөдрөөс эхлэн “Хотын соёл”-ыг түгээх, хэвшүүлэх аянд нэгдэж байгаа бөгөөд иргэд та бүхнийг ч мөн адил нэгдэхийг уриалж байна. Ийнхүү өөрчлөлтийг өнөөдрөөс эхлүүлцгээж, соёлтой хотод аз жаргалтай амьдрахын төөө хамтдаа зүтгэцгээе.