Түргэвчилсэн оношлуур баталгаатай эсэхийг шалгана

2021-07-19
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас энэ долоо хоногт эмийн сан болон  шинжилгээний цэгүүдэд шалгалт хийхээр болжээ. Тус газар нь Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөгдсөн "Оношлуурын бүртгэлийн гэрчилгээ" авч бүртгүүлсэн оношлуур худалдаалах шаардлага тавих юм. Ингэхдээ Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газартай хамтран ажиллах юм байна.
Нийслэлийн хэмжээнд ажиллаж буй шинжилгээний цэгүүдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа. Мөн иргэдийг орон нутаг руу нэвтрэхэд түргэвчилсэн оношлуур, тестээр шинжилгээ авч байгаа юм. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн зүгээс түргэвчилсэн оношлуурын хариу нь PCR шинжилгээнээс зөрөхгүй, баталгаатай гэдгийг хэлж байгаа. Харин ШӨХТГ-аас баталгаагүй оношлуур нь халдвар тараах эрсдэлтэй хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: News.mn мэдээллийн сайт